admin-н блог

ХҮМҮҮСЭЭ, амьдадаа бие биеэ хайрла!

Амьдадаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!

Монголын Анхны Жүдо Бөхийн Дэлхийн Аварга ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР

6 сарын 20-нд Та cайн үйлсийн гараа сунгаарай

Та хэрхэн туслах вэ?
Ядуу буурай хүмүүс, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүдэд зориулан хувцас болон бусад төрлийн бараа Монголруу явуулахад хувь нэмэр оруулах юм. Үүнд:
- Заавал шинэ хувцас байх шаардлагагүй. Хэрэглэхээ больсон хүүхдийн болон том хүний хувцас.

С. Билигсайхан: Цоо шинэ хайку

Шинэ оны анхны бичлэгийн салхийг хуучин оны сүүлийн танилцуулга болгон толилуулсан "Даанч сайхандаа миний нутаг" өгүүллийн зохиогч, яруу найрагч С.Билигсайxаны цоо шинэхэн хайкугаар хагалъя.

Цоо шинэ хайку
Гивлүүр мэт шөнийн мананг
Сэмлээд л сэмлээд л суулаа
Усан нүднээ уйтгар бууна
*** *** ***
Намрын сар жиндэж

ДААНЧ САЙXАНДАА МИНИЙ НУТАГ

Саяхан интернэтээр хэсэж яваад http://bayanmongol.com/ гэдэг сайтаар санаандгүй орлоо. "Эх орноо хайрлах сэтгэл минь Ижийгээ хайрлах сэтгэлээс эхлэх билээ. Эх орон минь, Ижий минь" гэсэн сэтгэлд дотно үгээр угтах уг сайтын амтанд шууд л орлоо.

Зорилгодоо хүрэхэд 1 доллар

Саяхан манай .Рашаан.-ны холбоо барих булангаар Дархан-Уул аймагт амьдардаг Ариунсайханы гэр бүлээс дараах захиаг .Рашаан.-ы уншигчиддаа толилуулж өгөхийг хүсэн холбогдсон юм.

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/

Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Хичээлийн шинэ жилийн мэндчилгээ


Монголын гэрэлт ирээдүй болсон эрхэм оюутан, сурагчиддаа хичээлийн шинэ жилийн халуун мэндийг хүргээд сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Монголоос олимпийн аварга төрлөө

Найдангийн Түвшинбаяр олимпийн дэвжээнд монгол хүний бяр чадал, хийморь золбоо, ид хавыг гайхуулан олимпийн алтан медалиар энгэрээ мялааж, Монголчуудынхаа зуун дамнан хүлээсэн хүслийг биелүүлэн эх орон, ард түмэндээ баяр жаргал, бахдал, эв нэгдлийг бэлэглэлээ.

О.Гүндэгмаа Бээжингийн олимпиос анхны медалийг эх орондоо авчирлаа

Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа Бээжингийн олимпийн тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг анх мандуулж Монгол хүн бүрийн сэтгэлд баярт агшин бэлэглэлээ.


Theme & Icons by N.Design Studio
© 2007-2009 .РАШААН. Нидерландын вант улс дахь Монголчуудын хуудас
Syndicate content