Та хэрхэн туслах вэ?
Ядуу буурай хүмүүс, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүдэд зориулан хувцас болон бусад төрлийн бараа Монголруу явуулахад хувь нэмэр оруулах юм. Үүнд:
- Заавал шинэ хувцас байх шаардлагагүй. Хэрэглэхээ больсон хүүхдийн болон том хүний хувцас.
- Гутал, малгай г.м. өөр хэрэгцээний бараанууд.
- Тээвэрлэхэд хагарч, гэмтэхээргүй хүүхдийн (зөөлөн) тоглоомууд, түрдэг тэрэг гэх мэт хэрэглэж болох эд зүйлс.
- Хандивлаж буй хувцас болон бусад эд зүйлс ариутгагдаж, цэвэрлэгдсэн байх шаардлагатай.
- Өөрийн нэр, имэйл хаягаа хандивын хайрцаг юмуу уутныхаа гадна бичнэ үү. Монголд таны эд зүйлсийг өгөхдөө таны нэрийг дурдаж, бичлэг хийж таны илгээсэн зүйлс эзэндээ очсоныг баримтжуулах болно.
- Тээвэрлэгчид барааны хэмжээ, жингийн талаар урьдчилан мэдээлэл өгөх хэрэгтэй тул 6 сарын 17-оос өмнө барааныхаа хэмжээ, жингийн талаар дараах хаягруу имэйл явуулбал тун сайн байна:

Хэзээ, Хаана?
6 сарын 20-ны Бямба гаригт, 09:00-14:00 цагийн хооронд
Утрехт хот, Bernhardplein дахь талбай дээр
/Zuilen noord чиглэлийн 3 номерын автобусанд сууна./

Тээвэрлэлт
Эдгээр бараануудыг Монголруу явуулах тээврийн хөлс 1кг нь 2,50 евро. Тээвэрлэх хөлсөнд хандив өргөе гэвэл уг өдөр бэлнээр эсвэл дараах дансруу өөрийн нэр болон "VI/20 - Hulpgoederen" гэсэн тайлбартай илгээгээрэй.
Дансны дугаар: 1481.35.021
Нэр: "ULZII Mongoolse ver.NL"
Байршил: Utrecht

Таны хандивласан барааг Монголд хэрхэн түгээсэн талаар бид өөрсдийн цахим хуудас дээрээ мэдээлэх болно. Хэрэв бүгдээрээ амжилттай гараагаа эхэлвэл цаашид Монголруу зөвхөн хувцас төдийгүй сурах бичиг, ном сэтгүүл зэрэг хүүхэд, залуусын оюуны дэвшилд хувь нэмэр оруулах зүйлс илгээх болно.

Сайн үйлсийн гарааг эхлүүлэхэд хувь нэмэр оруулж буй танд гүнээ баярлалаа!

Нидерланд дахь "ӨЛЗИЙ" Монголчуудын Холбоо
Source: http://ulzii.org/?q=node/180