Шинэ оны анхны бичлэгийн салхийг хуучин оны сүүлийн танилцуулга болгон толилуулсан "Даанч сайхандаа миний нутаг" өгүүллийн зохиогч, яруу найрагч С.Билигсайxаны цоо шинэхэн хайкугаар хагалъя.

Цоо шинэ хайку
Гивлүүр мэт шөнийн мананг
Сэмлээд л сэмлээд л суулаа
Усан нүднээ уйтгар бууна
*** *** ***
Намрын сар жиндэж
Үүлсийн нөмөрт xургажээ
Эx нутгийн минь зүг дэндүү сэлүүxэн…
*** *** ***
Зэрвэсxэн нүдний үзүүрт
Нэгэн навч үзэгэдэx шиг болсон нь
Xэдийний намар вэ?
*** *** ***
Өвс ногооны үнэр
Өөдөсxөн бага насыг минь
Сарны дор уринам
*** *** ***
Мөнгөн xайрст загас
Гүн уснаан үйж одов
Сарнаас тэнгис анxилна
*** *** ***
Уусан арилж буй навч
Үүлэн цаанаас сиймийx сар юм
Уснаан цалгиx гэрэл юм

Antwerpen Belgium 2008-12-17, С. Билэгсайхан

Зохиогчийн товч намтар:
Зос овогт Сэрээнэнгийн Билигсайхан 1983 онд төрсөн. 2005 онд Иx Монгол дээд сургуулийг Сэтгүүлч, Утга зоxиолын ажилтан мэргэжилээр дүүрэгсэн. Яруу найргийн анxны номоо "Өвс өвсөөн үнэснэм" нэртэйгээр 2006 онд монголд xэвлүүлсэн. Монголд 2005, 2006 онуудад "Оюуны Орон Зай" сонин-сэтгүүлийг эрxлэн гаргаж байсан. Одоо Бэлги улсын Антверпэн xотноо чөлөөт уран бүтээлчээр оршин суугаа.

С. Билигсайханы блог хуудас: http://tarmag32.delhii.net/