Халуун цээжыг чинь налан энхрийлхийг би хүснэм,
Хайрын чинь үгэнд уярахыг би хүснэм,
Бал бурам мэт уруулийн чинь амтыг хамаг биеээрээ тачаалдан байн мэдрэхыг би хүснэм,
Балчирхан насаа эр хүн чиний цээжинд уяран байж зориулсан,
Балагхан зүрхээ эр хүн чамд би зориулсан ,
Тиймээ эр хүн чиний цээж дулаахан бас ханагар ,
Тиймээ чиний аадар борооны цахилгаан мэт хайрын үгс намайг хормын төдийд эзэмдэх хүчтэй,
Тиймээ чи бүхнийг уяраах чадалтай ,
Тиймээ чи бүхнийг уяраах чадалтай ,
Тиймээ чи намайг ч бас уярааж чадсаан,
Чиний цэцэгс мэт хайрын үгс ,
Чиний зүү мэт салалтын үгс
Чиний бурам мэт уруулын амт,
Чиний дуу мэт шивнээ,
Тиймээ чи намайг галзууруулсан чи натайг хорвоогоос салган диваажинд аваачсан,
Тиймээ чиний диваажин миний хувьд там ,
Тиймээ чиний сайхан бүхэн миний хувьд зовлон,
Эр хүн чи тэнгэр заяат мэхлэгч юм,
Эр хүн чи зураг мэт төгс юм..