Хэрвээ өөрөө компьютерын шинжлэх ухаан эсвэл электроникийн чиглэлээр сурсан бол цааш үргэлжлүүлэн Програм Хангамжийн Технологийн хөтөлбөрөөр үнэгүй суралцах боломжтой. Үнэгүй сурахаас гадна бүр их сургуулийн туслах ажилтан гэсэн үүднээс цалинтай сурна гээд боддоо. Энэхүү боломжийг олгодог хөтөлбөрүүдийн нэг бол Eindhoven-ы Технологийн Их Сургуулийн мэргэжлийн докторын түвшний инженерчлэлийн зэргийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт магистрын зэрэгтэй байхыг шаарддаг ч өөрөө сайн эрмэлзэл, бас тодорхой туршлагатай гэдгээ харуулвал зургаан сарын бэлтгэлд урьдчилан мөн цалинтайгаар суралцаж болдог.
Энэхүү нэр нөлөө бүхий хөтөлбөрийг төгссөн Голландын болон гадаадын оюутнуудаас олон сайн software architect-ууд төрсөөр байгаа. Хэдийгээр одоогоор Монголын зах зээл дээр програм хангамжийн инженер гэх ажил давамгайлж байгаа ч ирээдүйд хэрэв бид зөвхөн компьютерын програм зохиохоос гадна embedded system (жишээ нь digital TV, Set-top box, software агуулсан эмнэлэгийн томоохон төхөөрөмжүүд)-н system, hardware, software-н нарийвчилсан дизайн, архитектур хийх чиглэлрүү орвол энэхүү хөтөлбөрт сурсаны ач гарах болов уу.
Ер нь бол Европчууд программаа Энэтхэгчүүдээр бичүүлдэг ч гол судалгаа, дизайн, архитектураа Европдоо хийдэг. Тиймээс тэр нарийн мэргэжлийг эзэмшихийг хүсвэл энэхүү хөтөлбөрт хандаарай гэж зөвлөе.
Уг хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://wwwooti.win.tue.nl/ сайтаас уншиж болно. Асууж тодруулах зүйл байвал энэ блогийн comment-д бичиж болохоос гадна yanjindulam at gmail.com хаягруу имэйл явуулж болно. Гэхдээ эхлээд уг сайтаас өөрөө дэлгэрүүлж уншихыг зөвлөе.

Fri, 11/07/2008 - 10:50
heregtei medeelel bn, bayaralalaa. iishee chini ogood uziii.
Sun, 12/21/2008 - 14:57
eneruu chini ogood uziii baiz.
Fri, 03/20/2009 - 13:47
Сайн уу.
Миний хувьд Голландад суралцах сонирхол байгаа. Монголд "land survey" чиглэлээр сургууль төгсөөд ажиллаж байгаа. Энэ мэргэжилээрээ үргэлжлүүлэн суралцах гэсэн юм.
Хэрэв боломжтой бол аль хотод ямар сургуулиуд байдаг, тэтэглэгтэйгээр суралцахад ямар шалгуурууд тавих зэрэг мэдээллийг олж өгч туслаач...
Mon, 03/23/2009 - 11:44
Delft university-d tiim chigleleer surah bolomj bdag bhaa. Geodesy gej bsan ni haagdaad geomatics geed neegdej ehelsen. Chi daraah site-ruu orood uzeerei: http://www.geo.tudelft.nl/english/index.html
Delft hotod bdag. Holland-n ehnii 3t ordog technikiin ih surguuliudiin neg. Medeej chi english-r unshij oilgoh bailgui, teheer site-r ni haraad yavhaar ayaandaa medeelluud ni bj bgaa. Amjilt husie!
Sat, 11/07/2009 - 12:53
ajil haij bn mglchuudee tuslaach help me hangal1@yahoo.com
Tue, 11/17/2009 - 11:15
Hangalaa, http://www.ulzii.org/ site-aar orj zarlalaa tavival hun iluu hariulah bhaa
Post new comment