Голланд хэл сурах хүсэлтэй хүмүүстээ зориулан Делфтын аргачлал дээр тулгуурласан цуврал хичээлийг энэхүү буланд толилуулж байна. Уг хичээл нь F. Montens et. al, "Delftse methode: Nederlands voor buitenlanders" номон дээр тулгуурласан болно. Уг ном нь дагалдан ирсэн аудио CD-тэй байдаг ч, зохиогчийн эрхийн улмаас бид уг хичээлийн аудио файлыг интернет дээр тавих боломжгүй. Гэхдээ aудио файлгүй ч уг хичээлийг хийснээр өөрийн үгийн баялаг, яриагаа сайжруулах бүрэн боломжтой гэдэгт бид итгэлтэй байна. Уг хичээлийг сайжруулах талаар болон өөр санал сэтгэгдэлээ Холбоо барих хэсгээр ирүүлээрэй.

Зааварчилгаа
1. Хэрэв танд уг номын аудио CD байгаа бол тухайн хичээлийн аудиог сонсонгоо текстийг хамтдаа унш. Уг хичээлийг дахин сонсож, уншингаа бүх үгийг нь мэдэх эсэхээ шалга. Бичмэлээр бичсэн үгнүүд нь шинэ үг бөгөөд орчуулга нь текстийн доорх шинэ үгийн жагсаалтанд байгаа.
2. Тухайн текстийн бүрэн утгыг ойлгох хүртэл дахин дахин давтан унш. Үг, өгүүлбэрийн утгыг бодхын хажуугаар дүрмийн талаар өөрийгөө хянаж, лавла.
3. Хэрэв дээрх алхмуудыг давтсан бол текстийн дараах үг бөглөх дасгалыг текстээ харалгүйгээр хийж өөрийгөө шалгахад илүүдэхгүй.
4. Шинэ хичээл эхлэх болгондоо өмнөх хичээлээ сөхөн харж, үгийн баялаг дүрмээ шалгаж байх нь чухал шүү.