1579 онд Голландын Нэгдсэн Мужууд Испаниас тусгаар тогтнолоо анх зарласанаас хойш 17-р зууны турш далайн аялал, худалдаагаар Дэлхийд тэргүүлж, олон колони улс, мужуудтай хүчирхэг улс болж чадсан. Харин Францад 20 жил эзлэгдсэний дараа Нидерландын Вант улс 1815 онд үүсгэн байгуулагдсан. 1830 онд Белги улс тусдаа хаант улс болон Нидерландын Вант улсаас гарсан.

Дэлхийн I дайнд аль ч талыг нь дэмжиж оролцоогүй авч Дэлхийн II дайны үед Германы эзлэлтэнд өртөж, хүнд үеийг мөн туулжээ. Нидерланд нь орчин үеийн, үйлдвэржсэн үндэстэн ба хөдөө аж ахуйн бүтээгдхүүний томоохон экпортлогч юм. Мөн НАТО болон Европын Холбоог үүсгэн байгуулагч гишүүн улс бөгөөд 1999 онд еврог анх хэрэглэгч улсуудын нэг болсон.

Нийт газар нутгийн хэмжээ нь 41,526 км квадрат (Монгол улсын газар нутгаас бараг 38 дахин жижиг) бөгөөд 16,5 орчим сая хүн амтай Дэлхийд хүн амын нягтаршилаар дээгүүрт ордог улс юм.