Голланд буюу Нидерланд
Голланд улсын албан ёсны нэр нь ‘Нидерланд’ буюу ‘нам дор улс’ гэсэн утгатай үг юм. Газар нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дор оршдог учраас нам дор гэдэг аж. Харин ‘Голланд’ гэдэг нь үнэндээ тухайн улсын баруун хэсгийн мужуудын нэр юм. 17-р зууны үед энэ мужууд нь тухайн улсын хамгийн хөгжилтэй, чинээлэг хэсэг байсан. Хэдийгээр бусад муж нь дурамжхан байдаг ч, Голланд хэмээх нэрээр Нидерландыг бүхэлд нь мөн нэрэлдэг.
Хойд ба Өмнөд Голланд
Өнөө үед Голландын Амстердам, Роттердам, Хэйг (Гага), Делфт, Лаедан гэх мэт алдартай хотуудыг агуулсан хойд, өмнөд мужууд олон оршин суугчидтай.

Голландын талаарх сонирхолтой мэдээлэл
- Статистик үзүүлэлтээр Голланд хүмүүс Дэлхийд хамгийн өндөрт ордог. Эрэгтэйчүүдийн дундаж өндөр 1.85м, эмэгтэйчүүдийнх 1.75м.
- Нидерланд Европийн Холбоог үүсгэн байгуулагч улсуудын нэг юм.
- Голландад 16 сая дугуйтай, ойролцоогоор иргэн бүр нь нэг дугуйтай гэсэн үг.
- Голландын хамгийн өндөр цэг нь 323м, тиймээс үүнийг ‘уул’ хэмээн дууддаг аж.
- Айл бүрийн бараг бүх зочдын өрөө бүрт янз, янзаараа баглаа цэцгүүд байдаг.
- Амстердамд 200 үндэстэний хүмүүс амьдардаг.
- Шхипол буудалд онгоцоор газардах үед та далайн төвшнөөс 4.5м дор бууж байна гэсэн үг.
- Нидерландад Европын Холбооны хамгийн залуу хүн амтай улсуудын нэгд ордог. 0-14 насныхан: 18%; 15-64 насныхан: 67.8%; 65-аас дээш насныхан: 14.2%.
- Олон улсын шүүх Хэйг (Den Haag/The Hague/монголоор Гага)-ийн Энх тайвны Ордонд байралдаг.
- Гурван Голланд хүний нэг нь ямар нэгэн спорт клубын гишүүн байдаг.
- Бараг 1000 орчим музейтэй учраас Дэлхийн хамгийн олон музейтэй улсуудын нэгт багтдаг.
- Дэлхийн Хэвлэлийн Зургийн анхны үзэсгэлэн Голландад зохион байгуулагджээ.

Sun, 04/15/2007 - 22:00
Interesting to know, thx!
Mon, 04/23/2007 - 18:03
medehgui zuil bn shoo bas
Tue, 12/02/2008 - 09:41
Сайн байцгаана уу?
Монгол ахан дүүсийнхээ амрыг эрж мэндчилье
Та нартаа сайн сайхан бүхнээ бүтээн байгуулахыг ерөөж байна.
Хуульч Орчлонд миний хаягийг дамжуулж, танилцах хүсэлтэйг минь уламжилж өгнө үү?
Та бүхэндээ мэхийн ёсолсон ОМА Мөнхням
Wed, 12/03/2008 - 09:41
sain uu, hariltsah hayagaa http://rashaan.org/?q=contact -r yavuulaarai.
Sun, 08/23/2009 - 11:34
sain baitsgaana uu bi odoo 9r angid surdag tgd gollandad ochij surah gsn um l daa ymar arga zamuud bdag ve meddeg hun bval delgerengui taniltsuulj ugch tuslaach
Post new comment